Ж.Батзандан Чингисийн талбайд жагсаал зохион байгуулна гэв

Д.Тулга / Улстөр

batzandan

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр мэдээлэл хийж энэ сарын 30 буюу пүрэв гаригт Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас эзэмшиж буй 1072 хувьцааны асуудлаар иргэдийнхээ саналыг сонсоно гэв.

Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг 2,1 сая иргэн, мөн дээр нь 553 аж ахуйн нэгж хувьцаа эзэмшиж байна. Тавантолгойн орд нь социализмын үед улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн. 6.3 тэрбум тоннын нөөцтэй, үүний 30 хувь нь хатуу нүүрс, 70 хувь коксжсон нүүрс гэдгийг тогтоосон. Энэхүү орд нь газрын гүний 500-700 метрийн доор буюу хамгийн олборлолт явуулахад ойр, олборлолт явуулах хамгийн бололцоотой орд. Гэтэл ийм том баялгийн нэг тонныг нь 30 ам.доллараар Хятадын компанид өгөх гээд Засгийн газар зүтгэж байна. Гэтэл хөрөнгө оруулагч хамтарсан компани нь дампуурсан, 1.2 тэрбум ам.долларын өртэй компани. Засгийн газар гэмт хэрэг хийхээр бэлдэж байна. Үүнийгээ явуулахын тулд төрийн өндөрлөгүүдийг авлигадаж авчээ. Ийм л луйврын тогтолцоо Монголыг залгих нь. Дээр нь иргэдийн 1072 хувьцааг иргэдээс нь асуухгүй Хятадын компанид өгөх гэж байна.

Засгийн газар “иргэдийн 1072 хувьцаа бол саналын эрхгүй хувьцаа” гэсэн шийдвэр гаргажээ. Иргэдийн өмчийг гадныханд бэлэглэх гээд тулгалт хийж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн юм.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.