Монгол улсын иргэн эхнэр, нөхөр хоёрыг саатуулжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

soӨнөөдөр БНСУ-ын Жонг-жү хотын цагдаагийн газраас тус хотын нутаг дэвсгэрт хулгай хийж байсан Монгол улсын иргэн эхнэр, нөхөр хоёрыг саатуулсан тухай мэдээлснийг “Mongol radio” уламжилжээ. Тэд 2009, 2010 онуудад аялал жуулчлалын визээр Солонгост ирсэн боловч эх орондоо буцалгүй хууль бусаар амьдарч байсан 32 настай Б, мөн 32 настай А нар ажээ.

Эхнэр нөхөр хоёр өнөөг хүртэл Чонг-жү хотод амьдрахдаа Их дэлгүүрүүдээр хэсч, нийт есөн удаагийн үйлдлээр гутал, хувцас, нүдний шил зэрэг 1 сая 370 мянган воноор үнэлэгдэх эд зүйлсийг хулгайлсан болохыг цагдаагийн ажилтнууд илрүүлсэн байна. Монгол улсын дээрх иргэдэд холбогдох хэргийг хуулийн дагуу шийдэж, зохих хариуцлага хүлээлгэсний дараа Чонг-жү хотын Цагаачлалын албанд шилжүүлж, эх оронд нь албадан буцаана гэж тус хотын цагдаагийн газар мэдээлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.