Өрхийн эмнэлгүүд автомашинтай болох шаардлагатай байгааг хэлжээ

Д.Тулга / Улстөр

zurag

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан байна. Уулзалтад оролцсон төлөөлөгчид эрүүл мэндийн байгууллагын өмнө тулгамдаж буй асуудлуудаа нэг бүрчлэн танилцуулжээ. Тухайлбал, Эмнэлгийн санхүүжилт шийдэгддэггүйн улмаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм тариа, стандартад нийцсэн тоног төхөөрөмж хангалтгүй байгаа, энэ нь иргэдэд бүрэн дүүрэн үйлчилгээ үзүүлэхэд сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн өрхийн эмнэлгүүд автомашингүйн улмаас яаралтай тусламж хүссэн иргэдэд хүрч үйлчилж чаддаггүй зэрэг бэрхшээлүүд олон жил үргэлжилж байгааг тэд хэлжээ. Мөн дүүргийн өрхийн эмнэлэг, цагдаа, хороо гурав нэг байранд үйл ажиллагаагаа явуулдаг нь эрүүл мэнд, ахуйн соёл гээд аль ч талаараа буруу зүйл гэдгийг эмнэлгийн удирдлагууд хэлсэн байна. Нийслэлийн хэмжээнд бие даасан халаалттай хоёр эмнэлэг байдгийн нэг нь тус дүүргийн нэгдсэн эмнэлэг бөгөөд эмнэлгийн дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг тус дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга н.Пүрэвсүрэн уламжлав. Тус дүүрэгт 125 хүүхдийн клиник сувилал байдаг. Жингийн алдагдалд орсон, сульдсан зэрэг хүүхдүүдийг эмчилдэг тус сувилал нь хүчин чадлаасаа 30-40 хүүхэд илүү хүлээж аван, ачаалалтай ажиллаж байгаа аж. 1956 онд ашиглалтад орсон уг барилга өнөөдрийг хүртэл нэг ч удаа бүрэн засварт ороогүй байна. УИХ-ын гишүүд дээрх асуудлуудыг холбогдох газар, байгууллагуудад нь уламжилж шийдвэрлэж өгөхөө хэлсэн байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.