Б.Гарамгайбаатар: Ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж байна

Д.Тулга / Улстөр

garamgaibaatar

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Б.Гарамгайбаатар: -АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж 7 асуудал хэлэлцэх байсан ч зарим асуудлыг хойшлууллаа. Хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой асуудлыг 14 цагаас хойш дахиж хуралдаж хэлэлцэхээр болсон. Мөн УИХ-аас томилсон Тавантолгойн гэрээний ажлын хэсгийн өнгөрсөн хугацаанд ажилласан мэдээллийг сонслоо. Татварын багц хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсгйн ахлагчаас С.Баярцогт сайдыг чөлөөлж, Р.Амаржаргал гишүүнээр ахлуулахаар болсон. Малын хөлийн татвар, Нийслэлийн татварыг ирэх долоо хоногт хэлэлцэж УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл гаргасан. Төрийн албаны хуулийн талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх шаардлага байгаа учраас зөвшилцөж дууссаны дараа УИХ-д оруулъя гэдэг саналыг ерөнхий сайд мэдээлэлдээ өглөө. Хяналтын тухай хуультай холбоотой асуудлыг гишүүд хурцаар ярилаа. Учир нь Хяналтын хууль орж ирээд удаж байгаа, ажлын хэсэг удаашралтай байна. Шалтгаан нь МАН-ын гишүүд Хяналтын хуулийг гацаасан учраас ажлын хэсэг хуралдаж чадахгүй байна гэсэн тайлбар өгч байгаа. Иймээс ажлын хэсгийг өөрчилж шинэ ажлын хэсгийг яаралтай томилж, уг хуулийг хэлэлцэх шаардлагатай байгааг гишүүд хэлж байна.

-Тавантолгойн ажлын хэсэгт танай намыг төлөөлж орсон гишүүдийн саналыг өөрсдөөс нь авсан уу? Гишүүдийг хэрхэн томилсон асуудал анхаарал татаж байна?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн эхний хоёр гурав хоногийн ажлын явцын талаар мэдээлэл сонслоо. Өнөөдрийн хувьд ажлын хэсгийн ахлагчаас мэдээллүүд авсан.

-Өнгөрөгч долоо хоногт Тавантолгойн асуудалтай холбоотойгоор АН-ын нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр мэдээлэл хийсэн. Гүйцэтгэх зөвлөлийн энэ шийдвэрийг АН-ын бүлэг дэмжиж байгаа юу?

-Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрт АН-ын бүлгийн зүгээс хүндэтгэлтэй хандана. Одоогоор бол бид УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж байна.

-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийн дүгнэлт хэдийгээр гарах товтой байна вэ?

-7-14 хоногийн дотор аль болох богино хугацаанд оруулж ир гэдэг үүрэг өгөөд байгаа.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.