Тендерийн урилга: Цахилгааны нөөц тэжээлийн үүсгүүр нийлүүлэх

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Огноо: 2015 оны 05 сарын 11

Тендер шалгаруулалтын нэр: “Цахилгааны нөөц тэжээлийн үүсгүүр нийлүүлэх”

Тендер шалгаруулалтын дугаар: ТН13/15

“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Цахилгааны нөөц тэжээлийн үүсгүүр нийлүүлэх” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютыг Голомт банкин дахь 1102899097 дансанд тушааж худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн /2012-2014/ аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байх

Түргэн хервөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож байгаа үнийн дүнгийн 60 хувиас доошгүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2013,2014 он /Аудитын дүгнэлтийг нотариатаар баталгаажуулсан байх/

Ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн /2012-2014/ аль нэг жилд доод тал нь 1 удаа санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас доошгүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй Тендерийн хамт 3,900,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 06 сарын 12-ны 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 06 сарын 12-ны өдрийн 10.30 -т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Чингисийн талбай-1,
“М
эдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн төв байр, Худалдан авах ажиллагааны хэлтэс
Ажилтан А.Балжинням, утас: 70112218


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:26

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:26


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.