АНУ-д зургийн үзэсгэлэн рүү зэвсэгт этгээдүүд халджээ

Д.Тулга / Улстөр

gadaad

АНУ-ын Гарланд хотын Көртис Колвеллын нэрэмжит төвд нээгдсэн зургийн үзэсгэлэнд зэвсэгт этгээдүүд дайрч оржээ. Үзэсгэлэн рүү халдсан зэвсэгтэй 2 этгээд нь барилгын өмнө талд машинтай ирж, улмаар машинаас буусан даруйдаа хамгаалалтын ажилтан руу бууджээ. Гарланд хотын цагдаагийн газрын ажилтнууд зэвсэгт этгээдүүдтэй ширүүн буудалцсаны дараа 2 сэжигтнийг буудаж хөнөөсөн байна. Зөнч Мухаммедыг төрөл бүрээр дүрсэлж үзүүлсэн уран зургууд, шог зургууд энэ удаагийн үзэсгэлэнд тавигдсан учраас ийнхүү Исламын шашинтай иргэдийн уур бухимдлыг төрүүлж, халдлагад өртөхөд нөлөөлсөн байж болзошгүй талаар албаныхан мэдээлжээ. Өмнө нь үүнтэй холбоотойгоор "Шарли Эбдо" сонингийн газарт зэвсэгт этгээдүүд халдаж олон хүний аминд хүрсэн харамсалтай явдал болсон юм.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.