Хагас тэрбум доллар МОНГОЛ УЛСЫН зах зээлд орж ирнэ

Д.Тулга / Эдийн засаг

dollar

Худалдаа хөгжлийн банкнаас бонд гаргаж ам.доллар оруулж ирэхээр болжээ. Гаргасан бонд нь 500 сая ам.доллартай тэнцэнэ хэмээн албаныхан мэдээллээд байгаа. Засгийн газрын үнэт цаасыг арилжааны банкууд худалдаж авснаар өнөөдөр банкуудад 800 сая ам.долларын үнэ бүхий үнэт цаас бий. Энэ нь Засгийн газрын баталгаатай бонд бөгөөд Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларыг нь мөнгө болгосон төдийгүй дахин 300 сая ам.доллар гаднаас оруулж ирэх боломжтой юм байна. Ингэснээр монголын зах зээлд хагас тэрбум ам.доллар орж ирнэ гэсэн үг юм. Энэ нь ам.долларын ханш суларч, төгрөгийн ханш чангарах эерэг үр дүнг авчрах хүлээлттэй байгааг баттай эх сурвалж мэдээлжээ. Одоогийн байдлаар ам.доллар 1948-1955 төгрөгийн хооронд зарагдаж байгаа юм.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.