“Сангийн сайд төсөвтэй холбоотой асуудлаар тайлбар хийсэнгүй”

Д.Тулга / Улстөр

shudarga yos

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл болон Нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна.

Уг хуулийн төслүүдтэй холбоотой асуудлаар болон Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас мэдээлэл авахаар бүлгийн хуралдаа дуудсан ч ирээгүй байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл авч чадаагүй гэдэг шалтгаанаар дээрх хуулийн төслүүдийг дэмжих, эсэх бүлгийн саналыг гаргаж чадаагүй гэлээ.

Энэ талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг “Эдийн засгийн байдал тун ярвигтай мөн төсвийн орлого их хэмжээгээр тасарсан энэ үед Төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барьсан. Харамсалтай нь Сангийн сайд төсөвтэй холбоотой асуудлаар тайлбар хийсэнгүй. Тиймээс бид ирэх долоо хоногтоо багтан Сангийн сайдын мэдээллийг сонсчихоод бүлгийн санал, дүгнэлтээ гаргана” гэв.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл болон Архидан согтуурахтай тэмцэх хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцжээ. Тус хуулийн төслүүд нь бүхэлдээ Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай юм.

Манай улсад юуг гэмт хэрэг гэж үзэх юм. Гэмт хэрэг гэж үзсэн зүйлдээ ямар ял оноох вэ гэдэг үндсэн хууль нь боловсруулагдаж гараагүй байхад гүйцэтгэлтэй холбоотой хуулийг шууд ярих нь амаргүй гэж тус бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ. Ийм бололцоо ч бага гэж тус бүлгийн гишүүд үзжээ. Тиймээс энэ хуулийг Эрүүгийн хуулиа батлан гаргасны дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг дэмжих шийдвэрийг гаргасан байна. Гаднаас оруулж ирсэн тоног, төхөөрөмжийг гаалийн албан татвраас чөлөөлөх зүйтэй ч энэ нь нийт татварын бодлогоо савлуулж байна гэв. Татвар хураах, бүрдүүлэх үйл явцаа хүндрүүлж байна гэлээ. Хэсэг хугацаа болоод л татвараас чөлөөлөх хууль орж ирдэг нь төсвийн орлогын бүрдүүлэлтээ хүндрүүлсэн, татвар төлөгч компаниудаа алагчилсан, татварын бодлогоо савлуулсан зүйл болж байгааг анхаарах хэрэгтэй гэж тус бүлгийн гишүүд шүүмжилж байгаа аж. Ер нь татварын бодлого, дунд, урт хугацаандаа тогтвортой байх ёстой гэв. Мөн Сонгуулийн хуулиар Монгол улс бүхлээрээ нэг тойрог болоод нэр дэвшигчийг нэг хуудаст бичээд өмнөх дугаарыг дугаарлачихаад нам нь бас давхар саналаа өгөх боломж нь нээгддэг хувилбарыг дэмжиж байгаа гэлээ. Тус бүлэг сонгуулийн хуулийг ирэх зургадугаарт сард багтаан хэлэлцэхийг дэмжиж байгаа аж.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.