О.Баасанхүү Боловсролын сайд, дарга нарыг шүүхэд өгнө гэв

Д.Тулга / Улстөр

baasanhuu

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Өргөдлийн байнгын хороонд Улаанбаатар хотод хандсан газар, сургууль, цэцэрлэгтэй холбоотой 1200 гаруй өргөдөл ирсэн байна. Тиймээс тус байнгын хорооны дарга О.Баасанхүү “Хотын дарга Э.Бат-Үүлийг нээлттэй хэлэлцүүлэгт дуудаж, өргөдлүүдийг танилцуулж, нэг бүрчлэн асуудлыг шийдвэрлэх үүрэг өгнө” гэв. “Уг нь иргэд хотоороо дмжуулж асуудлаа шидүүлэх ёстой байтал Өргөдлийн байнгын хороонд хандаад байна. Хот ажлаа хийхгүй байгаа нь эндээс харагдаж байна. Ялангуяа гэр хүссэн өргөдөл тасрахгүй байна. Ирэх долоо хоногоос хоттой холбоотой асуудлыг цэгцэлнэ” гэлээ.

Мөн өнөөдөр боловсролын хуультай холбоотой хэлэлцүүлэг хийх гэсэн боловч хойшлогдсон байна. Учир нь Боловсролын сайд, төрийн нарийн, дэд сайд нь хэлэлцүүлэгт ирээгүй аж. Дээрээс нь асуудал хариуцсан газрын дарга нар нь ирээгүй байна. “Шийдвэр гаргах түвшний хүмүүс нь ирээгүй байгаа учраас хэлэлцүүлгийг хойшлуулсан. Ерөнхий сайдад бичиг явуулсан. Энэ зардлыг буруутай хүмүүсээр төлүүлж УИХ-ыг хохиролгүй болго, хоёрт дараагийн хэлэлцүүлэг дээр дээрх албан тушаалтнуудыг заавал байлга. Хэрвээ төлүүлэхгүй бол тэр хүмүүсийг шүүхэд өгнө. Төрийн үйл ажиллагаанд хариуцлагагүй ханддаг энэ байдлыг зогсооно” гэв.

Өргөдлийн байнгын хороо “Петро чайна дачин” компани болон газрын тосны үйл ажиллагаа явуулдаг компаниудад АТГ болон бусад газруудтай хамтарсан шалгалт явуулахаар болжээ. “Яагаад гэвэл монгол хүний хийдэг ажлыг хийлгэхгүй байгаа. Усны машин, шороо зөөдөг машиныг монголчууд унаж чадна. Хог цэвэрлэдэг ажлаа л хийлгэдэг. Монгол хүмүүсийг ажлын байраар хангах ёстой гээд ажлын хэсэг гаргаад ажиллаж байна” гэв.

О.Баасанхүү УИХ-ын гишүүнийхээ хувьд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг өргөн барих талаар судалж байгаа гэв. Тэрээр “Тавантолгой, Оюутолгойг л ажлуулна үгүй бол юу ч хийхгүй гээд зарлаад яваад байна. Хийх дургүй хүнээр хийлгэнэ гээд суулгаад байх алба байхгүй. Ерөнхий сайд хийж чадах зөндөө хүн байна. Монгол Улсын Засгийн газар хууль их зөрчиж байна” гэлээ. Ерөнхий сайдыг огцруулах бичигт 19 гишүүн гарын үсэг зурах ёстой. Үүнээс 4,5 гишүүн санал нийлээд судалж байгаа аж.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.