Хорих газар болон хоригдлуудын тоог багасгах бодлого баримтлах ёстой гэв

Д.Тулга / Улстөр

Chuulgan

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар танилцууллаа. Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Шүүхээс гаргасан шийдвэрийг хэрэгжих боломж нь хангагдахгүй хугацаа алддаг. Үүнийг яаж шийдэхээр хуулинд тусгаж байгаа вэ гэсэн асуултад Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Эрүүгийн байцаан шийтгэх хууль өөрчлөгдөх байгаатай холбоотой хийгдэж байгаа шинэчилсэн найруулга. Хувийн болон хөндлөнгийн байгууллагатай гэрээгээр ажиллах санал олон гарсан. Хэрэгжүүлээд үр дүнг нь төсөөлж чадахгүй байна. Улам дордуулаж магадгүй тиймээс тусгаагүй” гэв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Хоригдож байгаа хүмүүсийн орчинг сайжруулж чадах уу, Энэ хууль гарснаар хорих ангид хөдөлмөр эрхлэх бололцоогоор нь яаж хангах вэ. Ял эдэлж байгаа хүмүүс мэдлэгээ дээшлүүлэх, ёс зүйг нь сайжруулах, боловсролын тал дээр ямар зүйл хийх вэ гэсэн асуулт асуув.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав: “энэ асуулт Эрүүгийн хуультай холбоотой юм байна. Энэ хуулийг УИХ-аар хэлэлцүүлээд хэлэлцэх эсэхийг шийдчихсэн. Ялын хэмжээ, ялтны тоо цөөрөх, өөрчлөлт гарах зэрэг аль болох хорихгүй байлгах өөрчлөлтүүд орсон байгаа. Ял эдэлж байх хооронд нь мэдээллээр хангах, сургах хөтөлбөр байдаг. Мэдээж санхүүгээс хамааралтай” гэв.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Хорих газрын тоог багасгах, хоригдлуудын тоог багасгах бодлого баримтлах ёстой гэдгийг хэллээ. УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.