“Улаанбаатар марафон”-д зургаан орны тамирчин оролцоно

Д.Тулга / Спорт

marafon“Улаанбаатар марафон-2015” бүх нийтийн гүйлтийн тэмцээнд зургаан орны тамирчид оролцохоор болжээ. Тодруулбал, Орос, Хятад, Япон, Солонгос зэрэг зургаан улсын тамирчин Улаанбаатар марафонд оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.

Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэх иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилготой "Улаанбаатар марафон-2015" тэмцээн зургаадугаар сарын 6-нд болох юм.

Өнгөрсөн жил анх удаа тус марафоныг зохион байгуулж, 17 мянга орчим иргэдийг хамруулсан байна. Харин энэ жил оролцогчдын тоог 30 мянгад хүргэхээр зохион байгуулагчид ажиллаж байгаа аж.

Улаанбаатар Марафон тэмцээн мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, харин сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурван ангилалд болох юм.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.