Анх удаа оюуны өмчтэй холбоотой хэргийг шүүхээр шийдвэрлэжээ

Д.Тулга / Хууль

shuuhЭнэ сарын 6-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд анх удаа оюуны өмчийн эрхтэй холбоотой хэргийг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын иргэн У нь 2011 оны 10 дугаар сарын 19-нөөс 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ОХУ-ын Kaсперский Лаб ЗАО компаний “Касперский” вирусны программыг “Монголиан Бревери анбендинг” ХХК болон “Воком технологи” ХХК-ий нэрээр зөвшөөрөлгүй хуулбарлан түгээж, борлуулсны улмаас их хэмжээний орлого буюу 54.259.935 төгрөгийн орлого олсон, “Касперский” барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашигласаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлджээ.

Дээрх хэрэгт Дүүргийн 2 дугаар прокурорын газраас хяналт тавьж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 140 дүгээр зүйлийн 140.1, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх шүүгдэгч У-г Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх зөрчих, Барааны тэмдэг аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 140 дүгээр зүйлийн 140.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял дээр 3 сар 10 хоногийн баривчлах ялын заримыг буюу 1 сарыг нэмж нэгтгэн бүгд 5 сарын хугацаагаар баривчлах ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.