Дэлхийн шилдэг жүжгүүдийг Монгол хэл дээр уншина

Д.Тулга / Боловсрол

nom

“Болор судар” хэвлэлийн газар УДЭТ-ын найруулагч Н.Болдтой хамтран театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах соёлын үнэт өв болох “Дэлхийн жүжгийн дээжис” цуврал 11 бүтээлийг уншигч, уран бүтээлчиддээ өргөн барив. Дэлхийн сонгодог 80 гаруй жүжгийг багтаасан түүврийг эрхлэн гаргахын тулд төслийн багийнхан 6 сар гаруй хугацаа зарцуулжээ. Манайд олон дахин хэвлэгдсэн зарим жүжгээс татгалзаж, илүү эрэлт хэрэгцээтэй, цаг үеийн гол төлөөлөл болох зохиолчдын бүтээлүүд болон мартагдах шахсан зарим бүтээлийг түүвэрт багтааснаараа онцлогтой.

УДЭТ-ын найруулагч Н.Болд хэлэхдээ, “Өнгөрсөн жилүүдэд манай улсад жүжгийн түүвэр нэлээдгүй гарсан ч нэг дор ийм даацтай бүтээл монголын урлагийн түүхэнд гарч байгаагүй. Тиймээс боть тус бүртээ 4-10 шилдэг жүжгийн зохиолыг багтаасан, 650 орчим хэвлэлийн хуудас бүхий энэхүү дээжис нь театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах соёлын үнэт өв төдийгүй Монголын тайз, дэлгэцийн уран бүтээлчид, цаашлаад урлагт элэгтэй бүх хүмүүст оюуны том хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна” гэв. Ингээд тус түүврийг танилцуулж байна.

1. Эртний Грекийн жүжгийн түүвэр

2. У.Шекспир “Эмгэнэлт жүжгийн түүвэр”

3. У.Шекспир “Инээдмийн жүжгийн түүвэр”

4. Ж.Б.Мольер “Хошин жүжгийн түүвэр”

5. Өрнөдийн жүжгийн түүвэр

6. Бернард Шоу жүжгийн түүвэр

7. Бертольд Брехт жүжгийн түүвэр

8. Абсурд жүжгийн түүвэр

9. Азийн жүжгийн түүвэр

10. Оросын жүжгийн түүвэр

11. Монголын жүжгийн түүвэр

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.