Энэ сарыг дуустал зарим замыг хаана

Д.Тулга / Нийгэм

Хан-Уул дүүргийн 15-р хороо, Удирдлагын академи руу явсан авто замыг энэ сарын 29-30-ны өглөөний 06.00 цаг хүртэл хааж, борооны усны шугам тавих ажил хийх аж. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Жамъяан гүний гудамж, Блюскай төвийн урд замыг 2015 оны 5 дугаар сарын 30-ны 22.00 цагаас 2015 оны 5 дугаар сарын 31-ний 06.00 цаг хүртэл хааж, бохир усны шугам тавих ажил хийгдэх юм байна.

Монголын Бурхан шашинтны шинэ төвийн барилгын ажил Сүхбаатар дүүрэг 18-р хороо, Япон цэргийн цогцолбор руу явсан замыг 2015 оны 5 дугаар сарын 30-наас 22.00 цагаас 2015 оны 6 дугаар сарын 2-ны хооронд сүвлэж шугам сүлжээний ажил хийнэ. Баянзүрх дүүрэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын авто замыг 2015 оны 5 дугаар сарын 29-ний 23.00 цагаас 2015 оны 5 дугаар сарын 30-ны 06.00 цаг хүртэл хааж, борооны ус зайлуулах шугам тавих ажил хийхээр болжээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.