Хийлдэг тоглоом авахгүй байхыг анхааруулж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

shaar

Сүүлийн үед нилээд элбэг харагдах болсон хийлдэг тоглоомыг үйлдвэрлэгч улс БНХАУ-аас энэхүү тоглоомыг худалдан авахгүй байхыг дахин анхааруулжээ. Тун удахгүй олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байгаатай холбогдуулан энэ анхааруулгыг дахин өгч байгаа бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сард энэхүү хийн бөмблөгүүдийг худалдаанаас бүр мөсөн гаргаснаа мэдэгдэж байсан. Гэвч наймаа эрхлэгчид өмнө худалдаалагдаж байсан бөмблөгүүдээ одоог хүртэл зарж борлуулсаар байна.

Хүүхдийн анхаарлыг татдаг тус хийн бөмблөгнөөс болж олон хүүхэд түлэгдэж, зарим нь эрэмдэг болон үлджээ. Учир нь бөмбөлөгийн хажууд хэн нэгэн этгээд тамхиныхаа ишийг унтраалгүй хаях, эсвэл ил гал гаргахад л бөмбөлөг дэлбэрдэг юм. Тодруулбал тус бөмбөлгүүдийг азотын хийгээр хийлдэг гэнэ.

Үүнтэй холбогдуулан удахгүй болох гэж буй хүүхдийн баяраар азотын хийгээр хийлсэн бөмблөг хүүхэддээ авч өгөхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.