“Парк”-ийн тоглоомууд 4-6 мянган төгрөгийн үнэтэй байна

Д.Тулга / Нийгэм

parkБидний хэлж заншсанаар “парк” буюу “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д энэ өдөр 2011 оноос хойш зохион байгуулж байгаа "Гайхамшигт 7 хоног" арга хэмжээний дөрөв дэх өдөр үргэлжилнэ.

Хүүхдийн паркийг олны хөлд дарагдаж, “хүүхдүүд тоглоомон дээрээ тоглосон ч юмгүй, эцэг эхчүүд хүүхдээ баярлуулсан ч юмгүй” өнгөрөхөөс сэргийлэн хүүхдэд зориулсан арга хэмжээ бүхий хөтөлбөрөө долоо хоногийн турш үргэлжлүүлж байна.

Та хүүхэдтэйгээ хамт парк руу орохдоо зөвхөн урд хаалгаар үйлчлүүлээрэй. Гурав ба түүнээс дээш насны бүх хүн 1000 төгрөгийн хураамж төлөх юм байна.

-0-16 НАСНЫ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН 4 ШИНЭ ТОГЛООМ НЭМЭГДЖЭЭ–

Үндэсний соёл амралтын хүрээлэн өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил 0-6 насны хүүхдэд зориулсан дөрвөн шинэ тоглоомоор баяжсан. Ингэснээр нийт 18 гадаах тоглоомтой болж, дотор байрлах зөөлөн тоглоом болон автомат тоглоом гээд нийт 70 орчим төрлийн тоглоомтойгоор энэ жил хүүхдүүдээ угтан авч байна. Тоглоомуудын үнийн хувьд 4000 төгрөгийн үнэ бүхий хоёр тоглоом, 6000 төгрөгийн үнэ бүхий 2 тоглоом. Бусад гадаах тоглоомууд нас харгалзахгүй 5000 төгрөгийн үнэтэй байна.

-АЧААЛАЛ ИХТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА-

Үндэсний соёл амралтын хүрээлэнд жирийн үед амралтын өдрөөр 4000-5000 хүн үйлчлүүлдэг гэсэн тооцоо бий. Тэгвэл “Гайхамшигт 7 хоног” арга хэмжээний үеэр ачаалал жирийн үеэ бодвол хоёр дахин нэмэгдсэн. Харин маргааш буюу зургадугаар сарын 1-ний өдөр ачаалал бүр их байхыг эцэг эхчүүдэд анхааруулж байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.