Мэргэжлийн хяналтынхан 1053 хайрцаг тамхи хураажээ

Д.Тулга / Нийгэм

tamhiМэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран тамхины хууль бус худалдаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийг эрсдлээс хамгаалах зорилгоор энэ сарын 27-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалт хийжээ.

Шалгалтын явцад 1053 хайрцаг тамхи хураан авч улсын орлого болгон, дөрвөн аж ахуйн нэгж, 22 иргэнд гурван сая гаруй төгрөгийн торгууль ногдуулжээ. Хяналт шалгалтад төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 45 аж ахуйн нэгж, 389 иргэнийг хамруулсан байна. Шалгалтаар Зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдах зөрчил нийтлэг байгаа нь илэрсэн бөгөөд орон сууц, сургуулийн ойролцоох хүнсний дэлгүүр, түргэн үйлчилгээний цэг болон гар дээрээс ширхэглэн худалдаж байгаа нь тогтоогджээ.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.