“Монгол шуудан” ТӨХК-ний сонины цэг шатжээ

Д.Тулга / Нийгэм

gal

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд сонин зардаг цэг шатаж байна гэсэн дуудлага НОБГ-т иржээ. Гал унтраах, аврах 63 дугаар ангийн тасгийг очиход “Монгол шуудан" ТӨХК-ний харъяа шуудангийн 56 дугаар салбарын 3х3 метрийн хэмжээтэй түр сууц, 3х6 метрийн хэмжээтэй оффисын байр тус тус шатаж байсныг унтраасан байна.

Мөн нийслэлийн Хан уул дүүрэг гуравдугаар дугаар хороо, Ус сувгийн сургалтын төвийн хашаанд хөрсний өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн тасгийг очиход 0.5 га хөрсний өнжмөл шар өвс, 5 метрийн хэмжээтэй хашаа тус тус шатаж байсныг унтраажээ. Ойрын өдрүүдэд нийслэлд хурайшилт ихтэй байгаа учир иргэдийг болгоомж, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.