МХЕГ хүүхдийн тоглоом, боож бэлтгэсэн бэлгэнд шалтгалт хийжээ

Д.Тулга / Нийгэм

beleg

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон дэлгүүр, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтыг хүүхдийн тоглоом, боож бэлтгэсэн бэлэг гэсэн хоёр чиглэлээр явуулсан юм. Баянзүрх дүүргийн хяналт шалгалтыг “Нарантуул” олон улсын худалдааны төвд явууллаа. Шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын шаардлага хангахгүй химийн будагч бодис ихээр агуулагдсан, хүүхдэд айдас төрүүлэхүйц, дуу чимээ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт давсан, хурц үзүүртэй тоглоомууд ихээр худалдаалагдаж байгааг илрүүлж тохирох арга хэмжээг авсан юм.

Худалдаа эрхлэгчдэд өөрсдийн зарж байгаа бараа бүтээгдэхүүний талаар ямар нэгэн дагалдах бичиг баримт байхгүй, зөвхөн гаалиар оруулж ирэхдээ төлсөн татварын баримт байсан бөгөөд гаалийн бичгээс харахад "Нарантуул" захад зарагдаж байгаа тоглоомын 90 хувь БНХАУ-аас орж ирдэг болох нь тодорхой болж байна.

Хүүхдийн бэлгийн хувьд өнгөрсөн жил хугацаа нь дууссан бүтээгдэхүүн, шошгын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн, сав баглаа боодол эвдэрч, гэмтсэн чанар нь алдсан бүтээгдэхүүн бэлгэнд боох асуудал гарч байсан. Энэ жилийн хувьд харьцангүй бага байна гэж улсын байцаагчид мэдээлээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.