Вакцинжуулалтаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн вакцинжуулна

Д.Тулга / Эрүүл мэнд

ulaanburhan

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 25-ны өдрийн байдлаар Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 163216 хүүхэд хамрагдаж, 93.4 хувьтай байна. Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн хугацаа 05 сарын 25-нд дууссан ч нөхөн дархлаажуулалт үргэлжлэх бөгөөд дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг нөхөн вакцинжуулах юм.

Улаанбурханаас урьдчилан сэргийлэхэд хавсарсан вакцин хэрэглэдэг. Улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг хавсарсан вакцины эхний тунг хүүхдийг есөн сартайд нь, хоёр дахь тунг хоёр настайд нь хийснээр бүрэн тунт вакцинд хамрагдсан гэж үздэг. Энэ тохиолдолд тухайн хүүхэд дээрх өвчнийг тусах эрсэдл багасдаг учир вакцинжуулалтад хүүхдээ хамруулж чадаагүй иргэд нөхөн вакцинжуулалтад хамрагдахыг сануулж байна.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.