Какүрюү М.Ананд охинтой боллоо

Д.Тулга / Спорт

ANAND

Японы мэргэжлийн сумогийн 71 дэх ёкозүно Какүрюү М.Ананд аав болж анхны охиноо өлгийдөн авлаа. Тэрбээр энэ оны гуравдугаар сард Д.Мөнхзаяа хэмээх бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд Д.Мөнхзаяа Япон улсын Токио хотын эмнэлэгт өнгөрөгч тавдугаар сарын 29-нд 4480 грамм жинтэй охиноо төрүүлжээ.

Ёкозүно Какүрюү М.Ананд охины төрсний дараагаар, эмнэлэгийн гаднах сэтгүүлчдэд “Манай хоёр бие сайн байгаа. Охин маань их том биетэй хөөрхөн. Хүн болгон л аавыгаа дуурайсан гэх юм. Би өнөөдрөөс эхлээд охиныхоо төлөө зүтгэх болно” хэмээн ярьжээ.

М.Ананд хүнд гэмтлийн улмаас сүүлийн хоёр тэмцээнд барилдаагүй, харин “Ирэх долдугаар сарын тэмцээнд зодоглоно, охиныхоо төлөө түрүүлэх болно” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.