“Автомашингүй өдөр” нийтийн тээврийн зарим чиглэлд үйлчлэхгүй

Д.Тулга / Нийгэм

Энэ жилийн зургадугаар сарын 06-ны өдрийг Автомашингүй өдөр болгон тэмдэглэж, “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Энэ өдрийг “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” уриан дор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн замын цагдаагийн газар, МУЗН МЗХ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулах гэж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээнд орох өөрчлөлт

Энэ өдрийг Автомашингүй өдөр болгон тэмдэглэж байгаа тул Их тойруу, Намъяанжугийн гудамж, Нарны зам, баруун 4 зам, нарны гүүрний замууд нээлттэй байж олон нийтэд үйлчилнэ. Харин Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдах тул тухайн өдөр цахилгаан тээврийн хэрэгсэл буюу троллейбусны Т:2 “ХМК – Офицеруудын ордон”, Т:5 “Офицеруудын ордон – 3,4 хороолол” чиглэлийн үйлчилгээг зогсоох юм байна.

20440

Зам тээврийн ослоор өдөр бүр 500 гаруй хүүхэд нас барж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зам тээврийн ослоор жилд 186.300 хүүхэд, өдөр бүр 500 хүүхэд нас барж байгааг мэдээлжээ. Харин манай улсын хэмжээнд 2014-2014 онд зам тээврийн осолд 14.151 хүүхэд өртсөн тооцоо гарчээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын суурин төлөөлөгч Су Ньюнт У “Зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдүүдийн 78 хувь нь явганаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа буюу зам хөндлөн гарч, замын ойролцоо тоглож байхдаа осолд орсон байна.

Энэ бүхнээс урьдчилан сэргийлэхийн тулд жолооч нар анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барихгүй байхыг ДЭМБ-аас дахин зөвлөж байгаа юм. Цаашилбал, Монголын нөхцөлд хүүхдээ зориулалтын суудалд суулгахгүй, хамгаалах бүс зүүлгэхгүй автомашинд авч явж байгаа нь хүүхэд бэртэж гэмтэх, осолд өртөж амь насаа алдах эрсдлийг дагуулж байна гэлээ:

Автомашингүй өдөр Чингисийн талбайд болох үйл ажиллагаа

- Зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх талаар олон нийтийг мэдээллээр хангах тусгай тоноглогдсон автобус 09:00-17:00 цаг хүртэл ажиллаж иргэдэд мэдээлэл түгээнэ.

- Анхны тусламж үзүүлэх талаар өсвөр үеийнхэнд болон иргэдэд 09:00-17:00 цагийн хооронд сургалт явуулах

- Автомашины хүүхдийн зориулалтын суудлыг хэрхэн хэрэглэх, ач холбогдлын талаар иргэдэд сурталчлах, зааварчилгаа

- Дугуйн парад 15:00 цагаас явагдана.

- Хийн дасгалын үзүүлбэр

- Цэцэрлэгийн насны хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн талаар үзүүлбэр

- Бүх нийтийг хамарсан “Алхалт, Алхалт, Алхалт” гимнастикийн үзүүлбэр 12:00 цагаас гарна

- “Зам тээврийн осол гэмтлээс сэргийлье” сэдэвт жүжиглэсэн тоглолт

- Дугуйн Экстрим спорт үзүүлбэр

- Дүдү хүүхдийн угсардаг машины танилцуулга хийгдэж, хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан

- Байгууллага, олон нийтийн парад

Б.ГЭРЭЛ

20440


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.