Монголын уулчид Хойд Америкийн ноён оргилд гарчээ

Д.Тулга / Спорт

uulchidМанай улсын уулчдын баг Хойд Америк тивийн ноён оргил, уулчдын дунд чансаа өндөртэйд тооцогддог Мак Кинли /далайн төвшнөөс дээш 6,194 метр/ оргилд орон нутгийн цагаар 2015 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 15.40 буюу Улаанбаатарын цагаар тавдугаар сарын 28-ны өдрийн өглөөний 09.40 минутад төрийн далбаагаа мандуулжээ.uulchid

Уулчдын багийн бүрэлдэхүүнд МУГТ, ОУХМ, багийн ахлагч, Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Б.Гангаамаа, ОУХМ, Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Монголын Үндэсний Спорт Авиралтын Холбооны тэргүүн Д.Батжаргал, ОУХМ Д.Эрдэнэтогтох нар багтжээ. Энэ удаагийн авиралт манай улсын тамирчид бие дааж гарч байгаа анхны авиралт бөгөөд МУГТ, ОУХМ Б.Гангаамаа, ОУХМ Д.Эрдэнэтогтох нарын хувьд Мак Кинли оргилд гарсан манай улсын анхны эмэгтэй уулчид боллоо.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.