Автобус II-ын жолооч кондукторууд ажил хаялтаа зогсоолоо

Д.Тулга / Нийгэм

71147

Автобус 1, Автобус 2, Автобус 3 компанийнхан буюу төрийн өмчит нийтийн тээврийн компанийн жолооч, кондукторууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардан тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарласан.

Харин өнөөдөр 13:00 цагаас Автобус 2 компанийн жолооч кондукторууд ажилдаа эргэн орж, ажил хаялтаа зогсоосон байна. Автобус 1,3 компанийнхан ажил хаялтаа үргэлжлүүлж байгаа бөгөөд өнөөдөр 15:00 цагт Салбарын хороо хэлэлцээр хийж ажил хаялтаа зогсоох эсэхийг шийдэх юм байна.

“Автобус 2 компанийн хувьд бусад компаниудаасаа ялгаатай нь троллейбусаар иргэдэд үйлчилдэг тул дэвшүүлсэн санал, шаардсан нөхцөл нь арай өөр байсан. Тиймээс асуудал нь шийдэгдсэн. Харин нөгөө хоёр компанийн асуудал өнөөдөр гэхэд шийдэгдэнэ” гэж Монголын тээвэр холбоо газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээллээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.