Тасалбар түгээгчид хариуцлага тооцжээ

Д.Тулга / Нийгэм

Энэ долоо хоногт автобусны кондуктор зорчигтой зүй бус харьцаж байгаа бичлэг интернэтийн орчинд цацагдсан. Тэгвэл өчигдөр авто тээврийн газраас тус автобусны үйлчилгээ эрхлэгч ДЮЦ компанид Авто тээврийн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Харин ДЮЦ компани зорчигтой зүй бус харьцсан кондукортоо хариуцлага тооцож, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалжээ.

Энэ талаар бид кондуктор Г.Бат-Эрдэнээс тодруулахад “Автобусанд орж ирсэн зорчигч согтуу байсан. Намайг шаардлага тавихад чамд мөнгө хэрэгтэй байна уу гэх зэргээр доромжилсон. Энэ асуудал дээр миний буруу ч байгаа” гэсэн юм. Г.Бат-Эрдэнэ нь оюутан бөгөөд таван сарын өмнөөс хичээлээсээ чөлөө авч ДЮЦ компанид тасалбар түгээгч хийх болсон байна.

О.ЭНХ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.