ФОТО: Нийслэлчүүд “Автомашингүй өдөр”-өө ингэж тэмдэглэж байна

Д.Тулга / Нийгэм

Дэлхийн нийт жил бүр “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Монгол улс энэ уламжлалд нэгдээд хоёр жил болжээ. Энэ жил автомашингүй өдрөө нийслэлчүүд Чингисийн талбайд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Чингисийн талбайд болж буй арга хэмжээнүүдээс онцолбол анхны тусламж үзүүлэх талаар өсвөр үеийнхэн болон иргэдэд өртөөчилсөн сургалт явуулж, цэцэрлэгийн насны хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн талаар үзүүлбэр үзүүлэн, хийн дасгалын үзүүлбэр, СУИС-ийн оюутнуудын “Зам тээврийн осол гэмтлээс сэргийлье” сэдэвт жүжигчилсэн тоглолт, Монос группын ажилчдын флаш моб, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хүүхдүүд мөн флаш моб бүжиглэсэн зэрэг олон арга хэмжээ болж байна.

“Автомашингүй өдөр”-т зориулсан арга хэмжээ одоо ч Чингисийн талбайд болж байгаа бөгөөд өнөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Б.ГЭРЭЛ

Гэрэл зургийг: Н.АНХБАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.