Г.Сэрээнэндоржийг АТГ-аас шалгаж эхэлжээ

Д.Тулга / Хууль

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Сэрээнэндоржид хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Шинэ зүтгүүр худалдаж авах гэрээ байгуулж, 800 мянган доллар шилжүүлсэн ч авсан зүтгүүр нь 400 мянган долларын үнэтэй хуучин зүтгүүр байсан хэмээн түүнийг буруутгаж буй аж. Уг хэрэгт нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлжээ.

Тодруулбал, Г.Сэрээнэндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тус зүйл ангид төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл түүний улмаас их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.