Маргаашаас завьт эргүүл ажиллана

Д.Тулга / Нийгэм

zavit

Нийслэлийн Онцгой байдлын газрынхан маргаашаас эхлэн ирэх есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр Туул голд завьт эргүүл ажилладаг. Ингэснээр сүүлийн жилүүдэд нийслэлд усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо буурсан үр дүнтэй байгаа юм.

Урин дулааны улирал аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэлээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар голын усанд автомашинтайгаа суусан-5, живсэн-2, мөс цөмөрсөн-2, шаварт суусан-1, усанд осолдож амь насаа алдсан 1 дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Тухайлбал Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын гүүрийн доор Туул голд хүн осолдсон гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлэг Туул голд 8 метрийн гүнд шумбалт хийж Баянхонгор аймгийн харъяат 31 настай, эрэгтэйн цогцсыг олж гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.