Хил зөрчсөн Монголын зэвсэгт хүчний албан хаагчдыг ОХУ-ын хилчид буудах шахжээ

Д.Тулга / Хууль

Монгол улсын зэвсэгт хүчний 18 албан хаагч хууль зөрчин хойд хөршийн хил даваад ОХУ-ын хилчдэд баригдсан тухай “ӨДРИЙН СОНИН”-ны өнөөдрийн дугаарт нийтлэгджээ.

Өдрийн сонинд: Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн албан хаагчид Баян-Өлгийн аймгийн Улаанхус сумын нутагт цагийн хуваарийн дагуу бэлтгэл сургуулилт хийгээд аймгийн төв рүү буцах замдаа албан хаагчид хоорондоо ярилцаж Монгол Улсын хамгийн өндөр оргил болох Алтай Таванбогдын Хүйтэн, Малчин оргилыг үзэхээр тохиролцон цэргийн тусгай унаа болох цуваа зургаа буюу ЗИЛ 131 маркийн хоёр машинтай явсан байна.

Ингээд их үдийн алдад гарсан тэд зорьсон газартаа оройтож очиод буцаж явахдаа төөрч Монгол Улсын хилийн зурвасыг хөндлөн гарч ОХУ-ын Тувагийн газар нутаг руу орчихсон байна. Тэдний энэхүү үйлдлийг ОХУ-ын хилчид шуурхай мэдэж “Цэргийн тусгай зориулалт бүхий цуваа зургаа буюу ЗИЛ 131 маркийн десант өнгөтэй бүхээгтэй хоёр машин” хил зөрчин орж ирснийг дээд газартаа шуурхай мэдэгдэж заставынхаа бүх цэргийн бүрэлдэхүүнтэй отол хийн манай хоёр машиныг саатуулсан байна. ОХУ-ын тал бүрэн зэвсэглэсэн, цэргийн хувцастай 18 хүн хил зөрчин орж ирснийг саатуулсан талаар манай улсад яаралтай мэдэгдсэн байна. Мөн ОХУ-ын хилийн албаныхан “Бид танай улсын 18 иргэн рүү буудах бүрэн боломж байсан. Яагаад гэвэл тэд цэргийн хувцастай, зэвсэг хэрэгсэлтэй, дайны үеийн машинтай байсан. Гэхдээ бид буун дуун гаргаагүй. Буу зэвсэгтэй тусгай албаны цэргүүд юуны учир хоёр улсын хилийг нэвт гарсан талаар албан ёсны тайлбар өгөх хэрэгтэй” гэсэн утга бүхий шаардлага хүргүүлсэн байна.

Одоогоор зэвсэгт хүчний албан хаагчид хил зөрчсөн хэргийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгаа гэсэн мэдээллийг ЗХЖШ-аас өгсөн байна. Та тус мэдээллийн дэлгэрэнгүйг өнөөдрийн ӨДРИЙН СОНИНЫ дугаараас уншаарай.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.