ХАСБАНК хугацаатай хадгаламжид ХУВЬСГАЛ хийлээ

Д.Тулга / Эдийн засаг

Үргэлж хувьсан өөрчлөгдөгч ертөнцөд та бид амьдарч байна. Өөрчлөлттэй зэрэгцэн урагшлан хөгжиж буй харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг ойлгож, түүнд хүрч үйлчлэх нь бидний зорилго юм.

Энэ зорилгодоо хүрэхийн төлөө бид ямагт шинийг санаачлан, шинэлэг бүхнийг харилцагчдадаа хүргэхийг хичээсээр ирсэн бөгөөд энэ удаад танд хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүнд хувьсгал хийсэн, цоо шинэ Эрхт хадгаламжийг санал болгож байна.

Ердийн хугацаатай хадгаламжийн хатуу, стандарт нөхцлийг халж, таны санхүүгийн хэрэгцээнд тохируулан уян хатан, нөхцөлтэй болгосон “ЭРХТ” хадгаламжийн бүтээгдэхүүн нь цаг үетэйгээ хөл нийлүүлэн санхүүгийн шийдвэр гаргагч таны эрэлт, хэрэгцээнд нийцнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Энэхүү хадгаламжийг эзэмшсэнээр та гэрээний хугацаанд орлого хийж, нийлмэл хүүгийн аргаар өндөр хүү бодуулахын зэрэгцээ хамгийн гол нь хүссэн үедээ зарлагын гүйлгээ хийх онцгой ЭРХ-ийг эдлэх юм.

Өөрөөр хэлбэл, стандарт нөхцөлтэй хугацаатай хадгаламж зарлага гаргах тохиолдолд гэрээг цуцласан гэж үзэн хүүг хугацаагүй хадгаламжийн хүүгээс ч бага, хямдруулсан хүүгээр боддог бол “Эрхт” хадгаламж хүүг өндөр хэвээр бодож, зарлага гаргаж буй дүнгээс шимгэл авах байдлаар тооцдог давуу талтай юм.

Эрхэм харилцагч та “ЭРХТ” хугацаатай хадгаламжийг нээлгэж, эзэн гэдгээ мэдрээрэй.

ХасБанк ямагт шинэ бүхнийг санаачлан хүргэхээр мэргэжлийн ур чадварыг тэргүүнд тавьж, харилцагчдаа дэмжиж, жаргалтай байх нөхцөлийг санхүүгийн хувьд бүрдүүлсэн итгэл даах анд нь байж, тэдний хэрэгцээнд тохирсон санхүүгийн шийдлийг нийлүүлэн эх орны үсрэнгүй хөгжлийн төлөө урт хугацаанд, тогтвортой өсөн дэвжих замыг хамтдаа туулахын төлөө ажиллах болно.

ХасБанк

Амьдралд – ашид хамтдаа


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.