Гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах төсөл боловсруулна

Д.Тулга / Нийгэм

ger horoolol

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат – Үүл “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” А/497 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын хөрөнгөнөөс хэрэгжүүлэх гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төслийн жагсаалт, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг төслийг тус тус баталлаа.

Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ –ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.

Мөн батлагдсан төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ГЭР ХОРООЛЛЫН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ЗУРАГ ТӨСЛИЙН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг 2015 онд санхүүжих
1 Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төсөл /35 байршилд/ 2015 90,0 27,0
2 Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төсөл /12 байршилд/ 2015 35,0 10,5
3 Баянзүрх дүүргийн гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төсөл /6 байршилд/ 2015 25,0 7,5
4 Багануур дүүргийн гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төсөл /6 байршилд/ 2015 25,0 7,5
5 Баянгол, Хан-Уул дүүргийн дүүргийн гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төсөл / 6 байршилд/ 2015 25,0 7,5
ДҮН 200,0 60,0

НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг 2015 онд санхүүжих
1 Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг төсөл 2015-2016 150,0
75,0
ДҮН 150,0 75,0


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.