Аймгийн заан Л.Батзориг цэргийн арслан цол хүртлээ

Д.Тулга / Спорт

Монгол бөхийн өргөөнд өчигдөр Бүх цэргийн наадам болж өнгөрлөө. Барилдаанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Д.Цэвэлсодном, С.Ариунбилэг, Ш.Шинэбаяр, Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга, Ба.Баярсайхан, аймгийн арслан Ч.Булганхүү, А.Сүмбээ, Д.Батжаргал, О.Баярхүү, Б.Хашбат, Б.Дэлгэрсайхан нараар магнайлуулсан аймаг цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0253-р анги, Их Монголын хүчтэн дэвжээний бөх аймгийн заан Лутын Батзориг түрүүлж цэргийн арслан цол хүртлээ.

Үзүүрт Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээний бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл үлдэж, их шөвгийн дөрөвт Увс аймгийн Малчин сумын харьяат Алдар спорт хороо, Увснуур дэвжээний бөх аймгийн хурц арслан О.Гантулга, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Ц.Чимэддорж нар шалгаран үлдэж чимэг нэмсэн юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.