Налайхын захирагчийн сонгуульд Шаравхааны Хаан ялалт байгууллаа

Д.Тулга / Нийгэм

haan

Налайх хотын захирагчийг сонгох сонгууль дуусч, өчигдөр 22.00 цагт албан ёсоор санал хураалтыг зогсоосон. 22.00 цагийн байдлаар 10 мянга 500 сонгогч буюу нийт сонгогчдын 51 хувь нь саналаа өгч, сонгууль хүчинтэй болж өндөрлөлөө. Тэгвэл дөнгөж сая авсан тооллогын дүн мэдээгээр тус сонгуульд нэр дэвшигч Шаравхааны Хаан нийт сонгогчдын 30.8 хувийн санал авч ялалт байгуулсан байна.

Түүний араас нэр дэвшигч Ц.Минжинхүү 20.3 хувийн саналаар удаалсан байна. НИТХ-ын ээлжит 25-р хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харилцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах тухай хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн дагуул Налайх хотын сонгуулийг өнгөрөгч өдрүүдэд зохион байгуулсан нь энэ юм.

Тус сонгуульд 9150 өрхийн 20135 иргэн санал өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгүүлсэн байна. Нэр дэвшигчид нь тус дүүргийн унагаан иргэд бөгөөд төрийн албан хаагч учир аль ч намын нэр дээр нэр дэвшээгүй байна. Сонгуулийн ирц тааруу байсан бөгөөд 12 цаг гэхэд 15 гаруй хувь, 14 цаг гэхэд 23.3 хувь буюу 4751 сонгогч саналаа өгчээ. Энэ удаагийн сонгуульд Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Шаравхааны Хаан, 7-р хорооны иргэдийн нийт хурлаас Бүдүүний Баяндэлгэр, 500 сонгогчийн дэмжлэг авч бие даан нэр дэвшиж буй Дааданхүүгийн Батбаатар, Дашзэвэгийн Цогоо, Нацагийн Мандуул, Ганхуягийн Болдбаатар, Батхуягийн Ганболд, Цэдэнбалжирын Минжинхүү нар 5-р сарын 30-ны өдөр сонгуулийн Нэгдсэн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч өрсөлдсөн байна.

Налайх хотын Захирагчийн сонгуульд ялалт байгуулсан Шаравхааны Хааны товч намтартай танилцана уу.

Шаравхааны Хаан

Төрсөн он: 1962 онд Налайх хотод төрсөн.

Ам бүл: 3.

Боловсрол: Дээд, Механик инженер мэргэжилтэй.

Ажлын туршлага: 1988-2003 онд Налайхын их уурхайд малтагч, инженер 2013 оноос одоог хүртэл Налайх дүүргийн Хангамж үйлчилгээний төвийн дарга

Сонгуульт ажил: Налайх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, тэргүүлэгч гишүүн.

Шагнал урамшил: Тэргүүний уурхайчин цол тэмдэг, Хөдөлмөрийн Хүндэт медаль.

Н.БАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.