Баянзүрх дүүрэг 3 сая дахь иргэний чацуутандаа байр өгчээ

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хороо Хилчний 7-7 тоотод оршин суух Цэндсүрэнгийн Өлзийбаяр, Гөлгөөгийн Гүндсамбуу нарын хүү Өлзийбаярын Болд-Эрдэнийг Баянзүрх дүүргийн 3 сая дахь иргэнээр тодруулжээ. Тэрбээр Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр хугацаанд төрсөн тул дүүргийн 3 сая дахь иргэний үе чацуутнаар тодорсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 сарын 22-ны өдрийн 400 дугаар тогтоолоор 3 сая дахь иргэнд орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу Баянзүрх дүүргийн тав дугаар хороонд шинээр ашиглалтад орсон Жуков хотхоны 49б байрны 14 тоот орон сууцыг олгохоор болжээ.

Өнөөдөр морин цагт Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хүндэтгэлийн танхимд Засаг дарга Д.Пүрэвдаваа дүүргийнхээ 3 сая дахь иргэн Өлзийбаярын Болд-Эрдэнэд орон сууцных нь түлхүүрийг гардуулсан байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.