Газ дэлбэрсний улмаас түлэгдсэн хоёр хүүд хандив цуглуулж эхэллээ

Д.Тулга / Эрүүл мэнд

gaz2015 оны зургадугаар сарын 10-нд Налайх дүүрэгт газ дэлбэрсний улмаас 16 настай, 8 сартай хоёр хүү ноцтой түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Түлэгдсэн хоёр хүүхэд өнөөдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хоёр хүүг гэртээ байхад гэрт нь байсан баллонтой газ дэлбэрч гэр нь шатжээ. Энэ үед 11 дүгээр ангид суралцдаг том хүү нь гэрээсээ гарч амжсан ч ардаа үлдсэн бяцхан дүүгээ аврахаар буцаж орсон байна.

Дүүгийнхээ амийг аварсан хүү өнөөдөр 80 хувийн түлэгдэлттэй эхний хагалгаандаа орсон, эмч нарын хэлснээр “Туйлын хүнд, найдвар бага. Хагалгааны үр дүн хүүгийн биеийн эсэргүүцлээс шалтгаална” гэсэн байна. Найман сартай дүүгийнх нь хөл биеийн хэсэг түлэгдээгүй боловч ил гарсан нүүр болон зүүн гар хүнд ба одоогоор сайжирч байгаа.

Эднийх “Дашваанжил” компанийн газыг хэрэглэдэг байсан бөгөөд газ дэлбэрсэн шалтгааныг тодруулахаар галын албаныхан ажиллаж байна.

Хоёр хүүд туслах хандивын аяныг нагац эгч нь өрнүүлж, данс нээсэн, туслахыг хүссэн хүмүүс дараах утсаар холбогдох боломжтой.

Утасны дугаар: 9595 5055

Дансны дугаар: Хаан банк 5018042275

Данс эзэмшигч: Мягмар Дэлгэрмаа

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.