“С” вирустэй иргэдийг цахимаар бүртгэлжүүлнэ

Д.Тулга / Эрүүл мэнд

harvoni

АНУ-ын “Gilead Sciences” компани нь элэгний С вирусийг эмчлэх ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол улсад “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортлон, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэхээр болсон.

2013 оны байдлаар манай улсад элэгний С вирустэй 200 гаруй мянган иргэн байдаг гэсэн судалгаа гарчээ. Эдгээрээс архаг өвчтэй буюу яаралтай эмчилгээ шаардлагатай 52 мянган хүн байгааг элэгний эмч нар онцоллоо. Харвони эмийг хэрэглэснээр элэгний өвчлөл эдгэрч С вирус бүрэн устах юм байна. Харин В вирус нь бүрэн эмчлэгддэггүй бөгөөд элгийг хамгаалахын тулд В вирусын эмийг мөн хэрэглэх шаардлагатай гэв.

Харин тус эмийг хэрэглэх шаардлагатай хүмүүсийг нэгдсэн цахим системд бүртгэн оруулж байгаа бөгөөд удахгүй тус системийг Эрүүл мэнд, спортын яаманд хүлээлгэж өгөх юм байна. Ингэснээр элэгний өвчтэй бүх хүмүүсийг бүртгэлжүүлж, С вирус устгах эм олгож эхлэх юм.

Иргэдийн хувьд одооноос эхлэн харьяа дүүргийн өрхийн эмнэлэг дээр шинжилгээ өгч бүртгүүлэх ёстой. Тодруулбал, харьяа дүүргийн эмнэлэг нь таны нарийн шинжилгээний мэдээллийг ЭМСЯ-ны цахим системд нэгтгэж, иргэдийн элэгний өвчлөл, тус эмийг хэр удаан хэрэглэх зэрэг мэргэжлийн зөвөлгөө өгнө.

Харвони эмийг эмийн сангуудаар худалдаалахдаа зөвхөн эмчийн нарийн шинжилгээний хариуг үндэслэн олгох юм. Элэгний нарийн шинжилгээг бүх эмч авахгүй, шинжилгээ авах эмч нарыг сургалтад хамруулснаар үзлэг хийх, зөвөлгөө өгөх, шинжилгээ авах эрхтэй болох аж.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.