Уулчин Д.Отгонхүү шинэ рекорд тогтоожээ

Д.Тулга / Спорт

otgonhuu

Энэ жил Монгол хүн анх удаа Уулын спортод хөл тавьж цастай өндөр ууланд авирч эхэлсний 60 жил, Мэргэжлийн спортын байгууллага Монголын уулчдын үндэсний холбоо үүсэн байгуулагдсаны 60 жил, Монголын уулчид дэлхийн зулайд хөл тавьсны 10 жилийн ой тохиож байна.

Энэ хүрээнд зургадугаар сарын 11-14-ны хооронд Ховд аймгийн нутагт МУГТ Уулын спортын ОУХМ Т.Гүррагчаагийн нэрэмжит Цамбагарав -2015 өндөр уулын улсын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрчээ. Тус тэмцээний соло хурдны авиралтад уулчин Д.Отгонхүү үндсэн баазаас Цамбагарав 4200метр хүртэлх 10 км замыг 2:07:00 цаг авирч шинэ рекорд тогтоожээ. Тэмцээнд 220 тамирчин оролцсон бөгөөд авиралтын үед цаг агаар хүнд, цасан шуургатай, дээшлэх тусам улам хүйтэрч байсан гэж тамирчид ярьж байна.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.