Монгол эмч нар бие даан хоёр хүнд элэг шилжүүлэн суулгалаа

Д.Тулга / Эрүүл мэнд

KLINIKМанай эмч нар 2009 оноос эхлэн элэг шилжүүлэн суулгах мэс заслын арга технологийг судлан сурч, 2011 оны есдүгээр сараас БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвтэй хамтран анхны хүндээ амьдрал бэлэглэж байлаа. Тэгвэл тэд энэ удаа хоёр хүнд бие даан хагалгаа хийснээ өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэрээ зарласан юм. Уг хурал Улсын клиникийн төв эмнэлэгийн хурлын зааланд болсон юм.

Хуралд ЭМСЯ-ны Эмнэлэгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Зэндмаа, Улсын клиникийн төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж, Монголын Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн хамт олон болон монгол эмч нарын бие даан анх удаа элэг шилжүүлэн суулгасан, эмчлүүлэгч Ч.Саранчимэг нар оролцлоо.

Европт 250-300 мянга, Энэтхэгт 100 мянган ам.долларын өртөгтэй энэхүү хагалгааг Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Элэг шилжүүлсэн суулгах үндэсний багийн хамт олон эх орондоо 60 сая төгрөгөөр хийжээ. Гэхдээ эн мөнгийг эмч нарын ажлын хөлс бус, В вирусын эмчилгээнд 24 мянган ам доллар,өвчтөнд шаардлагтай дархлаа дэмжигч, дарангуйлах бусад эм, тарианы өртөг гээд нийт 80 сая төгрөг болж байгаа ч өвчтөнөөс 60 сая төгрөгийг нь гаргуулж үлдсэн мөнгийг нь Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэг хариуцаж байгаа аж.

Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг бид эх орондоо амжилттай хийж чадсанаараа хүнд амьдрал бэлэглэхээс гадна өвдөж зовсон ард иргэдээ санхүүгийн бэрхшээлээс чөлөөлөх, дээр нь гадаад улс руу явж байгаа их хэмжээний мөнгөний урсгалыг багасгах ийм ач холбогдолтой гэж эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд хэлж байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.