Мини волейболын өсвөрийн шилдгүүд тодорлоо

Д.Тулга / Спорт

volleyba;;Олон улсын хэмжээний мастер Ж.Хаянхярваагийн нэрэмжт Миний өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-25-ны өдрүүдэд хүүхдийн Янзага зусланд болж шилдгүүдээ тодруулсан байна.

Энэ жилийн УАШТ-д нийт 38 байгууллагын 131 баг оролцсоноос хөвгүүдийн 47, охидын 84 баг хоёр насны ангилалаар өрсөлдсөн бөгөөд тэмцээнд нийтдээ 670 хүүхэд, 63 багш хамрагджээ. “Янзага” зусланд таван хоногийн турш болсон тэмцээнийг багийн нийлбэр дүнгээр Дундговь аймгийн баг шалгарч цомын эзэн болжээ.

Тэмцээний өсөх ирээдүйтэй тамирчдын шагналыг бага насанд М.Уранбаяр (Зүүнхараа), Э.Пүрэвсүрэн (Баянхонгор, Номгон), Ц.Энхжин (Дархан III), Э.Анударь (Дундговь-1), Н.Отгонжаргал (Дундговь БТСГ) нар хүртлээ. Харин ахлах насанд М.Баяр-Эрдэнэ (Хэнтий), Б.Содном (Дундговь), Б.Номин-Эрдэнэ (Дархан), Г.Ариунжаргал (Орхон), Э.Номин-Эрдэнэ (Говьсүмбэр) нар шилдгээр тодорсон байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.