Чөлөөт нислэгийн загварын ДАШТ манай улсад болно

Д.Тулга / Спорт

nisehМонголын нисэх загварын спортын МАСА нийгэмлэг 2015 оны чөлөөт нислэгийн загварын ДАШТ манай улсад зохион байгуулагдахаар болсныг дуулгалаа. Энэ тэмцээн ирэх сарын 21-нээс наймдугаар сар гуравны өдрүүдэд Налайх дүүрэгт байрлах Дархан Ноёны хутаг буюу Зэвсэгт хүчний 337-р ангийн дэргэд Чөлөөт нислэгийн загварийн дөрвөн хэсэгт зохион байгуулах юм байна. Чөлөөт нислэгийн ДАШТ нь Азид, тэр дундаа Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа . Энэ жилийн тэмцээнд 37 орны 320 орчим тамирчин хүрэлцэн ирэх юм байна. Тус тэмцээнийг зохион байгуулах хорооны мэдэгдэж байгаагаар Монгол улсад нисэх загварын спорт хөгжөөд 50 жил болж байгаа баяр дээр Монголын нисэх загварын спортын МАСА Нийгэмлэг байгуулагдаад 17 жил болж байгаа давхар давхар баяр тохиож байна. Манай нийгэмлэгийн үйл ажиллагаа, хичээл зүтгэлийг үнэлж Дэлхийн Агаарын Спортын Холбооноос 2015 оны чөлөөт нислэгийн загварын ДАШТ манай улсад зохион байгуулахаар боллоо гэжээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.