Шинээр байгуулагдсан цэцэрлэгүүдэд улсын дугаар, тусгай зөвшөөрөл олголоо

Д.Тулга / Боловсрол

tsetserlegНийслэлийн Засаг дарга “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/560 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан цэцэрлэгүүдэд улсын дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ.

Шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгүүдийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж цэцэрлэгийн бүтэц, орон тоо, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг боловсруулж төсөвт тусгуулж, цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгов.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.