Олон улсын уралдаанд охидын шигшээ дараалсан хожил байгуулжээ

Д.Тулга / Спорт

usvoriin shigsheeАНУ-ын Клевленд хотноо "Кавалерс" багийн ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг ОУ-ын Хүүхдийн "Континентал Кап-2015" сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын өсвөрийн баг тамирчид оролцож байна. Өсвөр үеийн дунд насны ангилалд манай охидын шигшээ баг Кени улсын хоёр багийг дараалан хожлоо. Харин хөвгүүдийн дунд насны ангилалд манай баг өнгөрсөн жилийн аварга Ithica united багт, бага насны ангилалд мөн адил өнгөрсөн жилийн аварга VAC багт хожигджээ. Тэд ийнхүү эхний өдрөө өнгөрсөн жилийн аварга багуудад хожигдоод байна.

Манай өсвөрийн баг тамирчид энэхүү тэмцээнд 3 дахь жилдээ оролцож байгаа юм. Тухайлбал, 2014 оны тэмцээнд эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн бол эрэгтэй багууд 5, 9, 11-р байрт шалгарсан амжилттай оролцож байжээ.

Тус тэмцээнд дэлхийн 31 улсын 5100 гаруй тамирчин спортын гурван төрлөөр өрсөлдөж байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.