Ч.Мөнгөндалай зүүн аймгуудыг дугуйгаар тойрно

Д.Тулга / Спорт

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалай зүүн аймгуудаар аялахаар болжээ. Түүний аялал энэ сараас арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх юм байна.

Энэ удаа Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг 8 аймаг, Налайх, Багануур, Багахангай гэсэн гурван дүүрэг, 60 гаруй сум, сууринаар, хилийн гурван зурвасаар дайран ойролцоогоор 5000 гаруй км замыг туулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. Тэрбээр өмнө нь баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин, 167 хоногийн турш 6200 км замыг унадаг дугуйтай туулж байсан аж.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.