Г.Сэрээнэндоржийг цагдан хорих хугацааг сунгажээ

Д.Тулга / Хууль

Өнгөрсөн зургадугаар сарын 15-нд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий инженер Г.Сэрээнэндоржийг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Түүний цагдан хоригдох хугацаа дуусгавар болсон ч дахин нэг сараар сунгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ.

АТГ-аас Г.Сэрээнэндоржийг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэгт сэжиглэн саатуулсан гэж мэдэгдээд байгаа юм. Хэрхэн эрх мэдлээ хэтрүүлсэн, ямар хэрэгт сэжиглэн шалгаж байгааг албаны эх сурвалжаас тодруулахад “Г.Сэрээнэндорж нь УБТЗ нийгэмлэгт “Арвижих трейд” гэх компаниас 800 сая төгрөгөөр зүтгүүр дур мэдэн худалдаж авсан. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт ашигтай байдлаар сонголт хийн, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй байгаа тул эл хэрэгт түүнийг сэжигтнээр татсан” хэмээсэн юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.