“Best of classic” тоглолт маргааш Чингисийн талбайд 21.00 цагт болно

Д.Тулга / Нийгэм

best of classicУДБЭТ-ын хамт олон 2015 оны 07 дугаар сарын 04-ны өдөр “Best of Classics-Оpen air” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг “Саунд оф Монголиа” компанитай хамтран НСУГазар, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болох гэж байна.

“Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөр нь дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн, өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий тоглолт юм. Нийслэл хотын зүрхэнд орших УДБЭТ-ын хамт олон амралтын өдөр бүр соёлт хүн төрөлхтний өв болсон гайхамшигт бүтээлээр үзэгчиддээ үйлчилдэг боловч суудлын тооны хязгаарлагдмал байдлаас шалтгаалан нэг дор 500-аас олон үзэгч хамарч чаддаггүй билээ. Харин “Best of classics-Open air” анхны тоглолтыг нэг дор 3500-4000 үзэгчид ирнэ хэмээн хүлээж байна. Задгай талбайд болох учир хүн бүр хүрэлцэн ирж тоглолтыг үзэх боломжтой.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.