44 байгууллагад 44 сая 263 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ

Д.Тулга / Хууль

barilgaНийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хууль зөрчиж барьсан л бол тухайн барилгыг нурааж буулгана, иргэдийн хохирлыг 100 хувь барагдуулна хэмээн мэдээлж байсан билээ. Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хурлын танхимд Барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хийсэн хяналт шалгалтынхаа талаар мэдээллээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга байгууламжид НМХГ-аас өнгөрсөн сарын 23-аас 30 өдрүүдэд ажлын тав хоног төлөвлөгөөт бус шалгалт хийж, нэгдсэн дүнгээ өнөөдөр танилцуулсан юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 544 барилга угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд тэднээс 352 аж ахуй нэгж дээр 27 хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын 27 улсын ахлах байцаагч ажиллаж, хяналтын хуудсаар шалгалт хийсэн байна. Шалгалтаар барилга дээр мөрдөн ажилладаг аюулгүй ажиллагааны дүрмүүдийг мөрдөөгүй, эрсдлийн ерөнхий үнэлгээ хийлгүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах арга хэмжээний төлөвлөгөөг хамтран боловсруулаагүй, түүнийг хэрэгжүүлэх санхүүжилтийг батлаагүй, барилгын гадна өндрөөс унаж болзошгүй сүийн хаалт, хамгаалалт хийгээгүй, нийтийн эзэмшлийн талбайн аюулгүй байдлыг хангаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд их илэрчээ.

Иймд хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын чиглэлээр илэрсэн 830 зөрчлийг арилгуулахаар 44 байгууллагад 44 сая 263 мянган төгрөгийн мөнгөн торгууль оногдуулж, 118 байгууллагад 652 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, 331 обьектод зөвлөмж хүргүүлсэн байна. Тухайлбал олон нийтийн сүлжээгээр зөрчлийн зургийг нь нийтэд дэлгэсэн БЗД-ийн Цагдаагийн II хэлтэсийн баруун талд баригдаж байгаа иргэн Баяраагийн захиалгат "Эвт бүтэц" ХХК-ийн гүйцэтгэж буй зургаан давхар 96 айлын орон сууцны барилгын үйл ажиллагааг зогсоохоор болжээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.