Дэлхийн тусгай олимпод оролцох 14 тамирчинг үдэх ёслол боллоо

Д.Тулга / Спорт

eronhiilogchӨнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн ордны иргэний танхимд Дэлхийн тусгай олимпод анх удаа оролцохоор болсон баг тамирчдыг үдэх, тэдэнд төрийн далбаа гардуулах ёслол болж өнгөрлөө. Энэ ёслолд УИХ-ын гишүүн болон Эрүүл мэнд, спортын яам, АНУ-ын Элчин сайдын яам болон бусад байгууллагууд оролцлоо.

Энэ удаагийн олимпод манай улсаас нийт 14 тамирчин оролцоно. Энэ удаагийн наадамд дэлхийн 170 гаруй улсын 7000 гаруй тамирчин оролцоно. Харин манай тамирчдын хувьд зуны олимпод анх удаа оролцох гэж байгаа нь энэ юм.

25 төрлийн спортын төрлөөр өрсөлддөг энэ наадамд манайх хөнгөн атлетик, жүдо, ширээний теннис гэсэн гурван төрлөөр оролцох юм байна. Өмнө нь манай хоёр тамирчин өвлийн олимпод оролцож байсан туршлагатай аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Тусгай олимпийн хорооны гишүүн С.Оюун: “Тусгай олимп гэдэг нь оюуны бэрхшээлтэй хүмүүсийн олимп. Спортоор маш сайн хичээллүүлж, зорилготой, амьдралын утга учиртай, тэмүүлэлтэй, бие бялдарын хөгжил сайтай болоход хүргэх юм” гэлээ.

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн энэ олимп нь ялалт байгуулах, түрүүлэх, ялагдахдаа гол нь биш нь энэ хүүхдүүдийг тэмцээнд оролцуулж зорилготой болгох, мөрөөдөлтэй болгох, спортоор дамжуулан дэм өгөх, тэднийг бидний адил нэгэн гэдгийг олон нийтэд таниулах зорилготой гэж мэргэжлийнхэн энэ үеэр онцолж байв. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн энэ олимпийг 1968 оны долдугаар сарын 20-нд Чикаго хотын Парк дүүргийн Цэргийн талбайд Кенеди сангаас санаачлан зохион байгуулж байсан түүхтэй.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.