Ш.Баярбилэг: Н.Энхбаярт холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлсэн

Д.Тулга / Хууль

enkhbayarЕрөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэргийг АТГ болон цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэсэн яриа байдаг. Түүнийг 2012 онд шүүх шүүж ял оноосон. Ялаа эдлэж байхад нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд уучлал үзүүлсэн билээ. Ингэснээр түүнд холбогдох хэрэг шийдвэрлэгдээд дууссан. Гэтэл дахин эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа аж. Энэ талаар нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Баярбилгээс тодрууллаа.

-Н.Энхбаярт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж сонслоо. Ямар учиртай юм бэ?

-Өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Намбарын Энхбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх үед Б.Хуяг, Н.Энхтуяа нар нь Монгол Улсад байхгүй байсан тул холбогдох хэргийг тусгаарлан авч үлдэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг. Хэрэг шалгагдаж байх хугацаанд Н.Энхбаярт холбогдох өөр үйлдлүүд шинээр илэрч гарч ирсэн. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн.

- Саяхан түүнд холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлсэн гэж сонслоо ?

- Энэ түдгэлзүүлсэн хэргийг долдугаар сарын 04-ний өдрөөс сэргээн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн хийж шалгаж эхэлсэн.

- Хуулийн аль байгууллага хэргийг шалгаж байгаа вэ ?

- Авилгалтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа.

- Тухайлбал ямар хэрэгт буруутган шалгаж байгаа бол ?

-Н.Энхбаярыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргүүдэд холбогдуулан шалгаж байна. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа учраас хэргийн талаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй юм.

-Н.Энхбаярыг шинээр хэрэгт буруутган шалгах үндэслэл гарсан гэж ойлгож болох уу?

- Н.Энхбаярт холбогдох өөр үйлдлүүд мөрдөн байцаалтын явцад шинээр илэрч гарч ирсэн. Хэрэгт холбогдуулан шалгах шаардлага байгаа зарим хүн Монгол Улсад байхгүй байгаа зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан мөрдөн байцаалтын ажиллагаа удааширч байгаа. Тухайлбал, хэрэгт зайлшгүй шалгагдвал зохих Н.Энхтуяа, Б.Хуяг нар нь Монголд байхгүй байгаа юм.

Д.МАРГАД

ЭХ СУРВАЛЖ: “Өдрийн сонин”


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.