62 настай эмэгтэй шатаж, амиа алджээ

Д.Тулга / Нийгэм

galНийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүний энгэрийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 18 дугаар ангийн тасгийг очиход иргэн Б-ын 8х6 хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг иргэд унтраасан байсан байна. Уг гал түймрийн улмаас 47 настай эмэгтэйн баруун гуяны гадна хэсэг, гурван настай эмэгтэй хүүхдийн зүүн хөлний тавхай түлэгдсэн байсныг НТТ-103-т шилжүүлэн өгчээ.

Мөн өчигдөр шөнө 03:49 цагт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 80 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг иржээ. Дуудлагын дагуу гал унтраах, аврах 34 дүгээр ангийн тасгийг очиход 8х4 хэмжээтэй байшингийн баруун талын хэсэгт 3х4 хэмжээтэй өрөө, эд хогшил, дээврийн хамт шатаж байсныг унтраасан.

Гал түймэрт 62 настай, эмэгтэй өртөж нас барсан байсныг цогцсыг дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд, мөн иргэн 25 настай, эрэгтэйн зүүн хөлийн шилбэ орчим түлэгдсэн байсныг ЯТТТ-ийн 103-ын эмчид тус тус хүлээлгэж өгсөн байна. Тиймээс иргэдийг галын аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой байхыг НОБГ-аас анхааруулж байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.