Шүүхийн ерөнхий зөвлөл МСНЭ-ийн шаардлагад хариу өглөө

Д.Тулга / Хууль

Улсын баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 9-нд Эрүүгийн I шүүхийн шүүгч Л.Батжаргал нь сэтгүүлч С.Баттулгыг хэсэг хүмүүсийн хамт цагдан хорих шийдвэр гаргаж, хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ. Энэ шийдвэр нь хууль зөрчсөн гэж сэтгүүлчдийн төлөөлөл үзэж, удаа дараа эсэргүүцлээ илэрхийлсэн. Мөн МСНЭ-ээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Баянзүрх дүүрэг дэх эрүүгийн I шүүх, прокурорт дээрх шийдвэрийг эргэн харж, сэтгүүлч С.Баттулгын шүүх хурлын бичлэгийг олон нийтэд ил тод цацахыг хүсэн албан шаардлага хүргүүлсэн билээ.

Өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөл МСНЭ-ийн шаардлагыг хүлээн авч танилцан, албан хариу өгчээ. Түүнд “Шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцох хэвийн нөхцөлийг хангуулах, шүүх хуралдааны мэдээлэл, видео бичлэгийг гаргуулан авах танай хүсэлт, шаардлагыг зохих ёсоор хэрэгжүүлэх талаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт мэдэгдсэн” гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

toot


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.